Агуулга
1.Ерөнхий мэдээлэл
"Haga" нь Зеро Технологи ХХК-ийн эзэмшлийн мобайл болон веб платформ бөгөөд ажил хайгч болон ажил олгогчийн хоорондын харилцааг дэмжих, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үр дүнтэй зохион байгуулах зорилготой.
Энэхүү нууцлалын бодлого нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалахыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн тодорхойлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн баримт бичиг болно.
Бидний үндсэн зарчим: таны мэдээлэл зөвхөн таны өөрийн хүсэлтээр, таны хүсэлт илгээсэн ажил олгогчид харагдана.
2.Цуглуулж болох мэдээлэл
Бид дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалдаг. Үүнд:
- Хувийн мэдээлэл: овог нэр, төрсөн огноо, хүйс;
- Холбоо барих мэдээлэл: цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, утасны дугаар;
- Гуравдагч этгээдийн мэдээлэл: ХУР, ДАН, e-Mongolia, Firebase, Analytics зэрэг үйлчилгээний хүрээнд цуглуулсан мэдээлэл;
- Хэрэглэгчийн CV буюу анкетын мэдээлэл: боловсролын мэдээлэл, ажлын туршлага, фото зураг, болон бусад бүх төрөлийн, хэлбэрийн мэдээлэл;
- Төлбөрийн мэдээлэл (төлбөртэй үйлчилгээний хувьд);
- Хэрэглэгчийн бизнесийн талаарх мэдээлэл: хуулийн этгээдийн нэр, ажилтны тоо, үүсгэн байгуулагдсан огноо, үйл ажиллагааны салбар гэх мэт;
- Хэрэглэгчийн нийтэлсэн мэдээлэл: контент, зар сурталчилгаа, ажлын зар гэх мэт мэдээлэл;
- Хэрэглэгчид өгсөн бусад хэрэглэгчдийн үнэлгээ, платформоор дамжуулан илгээсэн мэдээлэл;
- Байршлын мэдээлэл: зөвшөөрөлтэйгээр цуглуулна;
- Апп ашиглалтын өгөгдөл: ашиглаж байгаа хөтөч, төхөөрөмжийн төрөл, IP хаяг, интернет үйлчилгээ үзүүлгэч (ISP), лог файл, хэрэглэгчийн үйлдлийн түүх.
3.Мэдээллийг ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таньж баталгаажуулах;
- Хэрэглэгчийн профайлыг бүрдүүлэх;
- Хэрэглэгчтэй холбоо барих, цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
- Хэрэглэгчийн ажлын хүсэлтийг түүний сонгосон ажил олгогчид хүргэх;
- Хүсэлтийн явц, ээлжийн талаар мэдэгдэл илгээх;
- Хэрэглэгчид тохирох ажлын зар санал болгох;
- Платформын аюулгүй байдлыг хангах, хуурамч бүртгэлээс сэргийлэх;
- Системийн ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн эерэг туршлага бий болгох;
- Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;
- Маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах;
- Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх;
- Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад мэдээлэл хүргүүлэх;
- Хууль тогтоомжид заасан бусад;
4.Мэдээлэл дамжуулах нөхцөл
Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дараах нөхцөлд бусдад дамжуулна:
- Ажил олгогчид — танд тохирсон ажлын санал нь хоёр талд зэрэг үйлчлэх бөгөөд ажил олгогч талд таны холбоо барих болон ажилд шалгаруулахад шаардлагатай мэдээллүүд нээлттэй байршуулна.
- Үйлчилгээ үзүүлэгч түншүүдэд (сервер, SMS, мэдэгдэл хүргэх үйлчилгээ) — гэрээний үндсэн дээр, зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр.
- Эрх бүхий төрийн байгууллагад — хуульд заасан үндэслэлээр.
Ажил олгогч таны мэдээллийг зөвхөн сонгон шалгаруулалт, ажилд авах зорилгоор ашиглах ба гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
5.Мэдээлэл хадгалах ба хамгаалах
- Шифрлэлт, хандалтын хяналт, хандалтын бүртгэл зэрэг олон түвшний хамгаалалтын арга хэмжээ авна.
- Мэдээллийг бүртгэл идэвхтэй, зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хадгална. Зөвшөөрлөө цуцлах эсхүл бүртгэлээ устгаснаас хойш [30] хоногийн дотор устгана; хуульд өөрөөр заасан бол тэр хугацаагаар хадгална.
- Мэдээлэл алдагдаж таны эрх ашигт хохирол учрах эрсдэл үүсвэл танд даруй мэдэгдэж, холбогдох байгууллагад хуулийн дагуу мэдээлнэ.
- Платформ нь хэрэглэгчийн өөрийн оруулсан болон үйлчилгээг авах явцад үүссэн хэрэглэгчийн мэдээллийг хамгаалалт бүхий мэдээллийн системд хадгална.
- Хэрэглэгч нь Платформд нэвтрэх эрхийн мэдээллийн нууцлалыг хангах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэгч нь нэвтрэх эрх, нууц үгийн мэдээллээ бусдад алдсанаас үүдэлтэй аливаа гэм хор, хохирлыг Платформ хариуцахгүй болно.
6.Хэрэглэгчийн эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах, алдааг засуулах, хуулбарыг цахимаар үнэ төлбөргүй авах
- Таны мэдээлэл аль ажил олгогчид хэзээ харагдсаныг мэдэх
- Өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцлах, бүртгэлээ апп дотор бүрэн устгах
- Санал, гомдлоо бидэнд гаргах; шийдвэрлэгдээгүй бол Хүний эрхийн Үндэсний Комисс эсхүл шүүхэд хандах
7.Насны хязгаар ба бодлогын өөрчлөлт
- Платформыг 18 нас хүрсэн хүн ашиглана. 18 хүрээгүй хүн бүртгүүлсэн нь илэрвэл бүртгэлийг хааж, мэдээллийг устгана.
- Бодлогод өөрчлөлт орвол апп болон бүртгэлтэй утас, цахим шуудангаар мэдэгдэнэ. Цуглуулах мэдээлэл, зорилго өөрчлөгдвөл дахин зөвшөөрөл авна.
8.Холбоо барих
Асуулт, санал, гомдол байвал дараах хаягаар холбогдоно уу:
- Мэдээлэл хариуцагч: Зеро Технологи ХХК
- Хаяг: Режис Плэйс 402, Оргил стадион 1, Чингисийн өргөн чөлөө 33/2, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17011, Монгол улс
- Утас: (+976) 72227244
- Цахим шуудан: [email protected]